Манай цэцэрлэгийн түүх

Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр анх 1963 онд сумын төвд “ Өндөр хошуу ” дэнж дээр 2 эсгий гэр барин эрхлэгчээр  Д.Чойсүрэн, багшаар Нюрва нар ажиллаж  20 хүүхдийг хүлээн авч үйл ажиллагааг эхлүүлснээр  тулгын чулуу тавигдан  улмаар 1975 онд “Хүүхдийн төлөө” фондын хөрөнгөөр 75 хүүхдийн хүчин чадал бүхий ясли цэцэрлэгийн комбинат баригдан 3 бүлэгт 70-80  хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулж  байсан бөгөөд эрхлэгчээр: Д.Чойсүрэн, Баднаагарав, Очирсүрэн, Д.Шархүүхэн, Ц.Оюунгэрэл, С.Адьяа Т.Уранбилэг, Т.Лхамдулам, Ө.Мөнхцэцэг нар, багшаар  Нюрва, Бор, С.Энхцэцэг, Д.Даваа Л.Сарантуяа нар ажиллаж  байсныг дурьдах нь зүйтэй.

 

Сэтгэгдэл